ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Ерөнхий нөхцөл
1. "Synergy.mn", “synergy” аппликэйшн нь “Хамтын хүч хувь хүний хөгжлийн төв” НҮТББ-ын өмч бөгөөд Контент нийлүүлэгчдийн болон тус байгууллагын бэлтгэсэн цогц мэдээллийг түргэн шуурхай хэрэглэгч нарт хүргэж, үйлчилгээний бүртгэл, санхүүгийн төлбөр тооцоо, системийн найдвартай ажиллагааг хангах платформ юм.
2. Энэхүү үйлчилгээний нөхцөлд дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно.
“Synergy.mn”, “synergy” аппликэйшн гэж Амвэй компанийн бизнес, маркетинг, бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллэл, технологи, санхүү хөрөнгө оруулалт, хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг гэх мэт ур чадварт суурилсан контентуудын нэгдсэн сан бүхий цогц програм хангамжийг хэлнэ.
Хэрэглэгч гэж платформд байршуулсан контентийг хүлээн авч ашиглаж буй хувь хүнийг хэлнэ.
Платформ гэж “Synergy.mn”, “synergy” аппликэйшн бүхий цахим програм хангамжийг хэлнэ.
Контент гэж онлайн сургалт, семинар, аудио бичлэг, ном, подкаст, блог нийтлэл, пост бичвэр, стори зөвлөгөө гэх мэт эдгээрт хамаарах бүхийл материалыг хэлнэ.
3. Тус үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч та танилцан хүлээн зөвшөөрч, “Synergy.mn”, “synergy” аппликэйшн-д бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
4. Хэрэглэгч үйлчилгээний нөхцлийг уншиж танилцсанаар үйлчилгээг авах боломжтой бөгөөд уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5. Үйлчилгээний нөхцөлийн шинэчлэлт бүр үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд олон нийтэд үргэлж нээлттэй байна.
Платформын үйл ажиллагаа
1. Үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэгчийг таних, баталгаажуулах, бүртгэлжүүлэх, мөн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, төлбөр цуглуулах, урамшуулал сурталчилгааны мэдээлэл, мэдэгдэл хүргэх зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана.
2. Үйлчилгээ үзүүлэгч нь хүний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй бөгөөд цуглуулах, ашиглах, боловсруулах явцад санаатай болон санамсаргүйгээр алдах, устгах, өөрчлөх, хуулбарлах, бусад хууль бус ажиллагаанаас хамгаална.
3. Контентуудыг хэрэглэгчдэд хүргэж буй платформыг шинэчлэлтийг тогтмол хийж байх шаардлагатай.
4. “Хамтын хүч хувь хүний хөгжлийн төв” НҮТББ нь Платформын системийн болон технологийн шийдэл, хөгжүүлэлт, систем серверийн сонголт, дизайн болон контент байршуулах бүтэц, сурталчилгааны бодлого, бүх контент үзэх багц хөтөлбөрийн үнийн бодлого зэрэг шийдвэрийг дангаар гаргана.
5. сайт болон аппликейшний тэмдэгтүүд нь “Хамтын хүч хувь хүний хөгжлийн төв” НҮТББ-ын өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулах, албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно. Хохирол учруулсан этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хэрэглэгчийн эрх, үүрэг
1. Платформд байршиж буй контентууд, лого, нэр, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хуулах, олшруулах, тараан байршуулахгүй байх үүрэгтэй.
2. Өөрийн нэвтрэх хаяг, хувийн мэдээлэл болон нууц үгийг чандлан хадгалах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
3. сайт болон аппликешны үйл ажиллагааг илүү сайжруулах, боловсронгуй болгохтой холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх эрхтэй.
4. Платформ ашиглахад тулгарч буй асуудлуудыг тухай бүрд мэдээллэн зөвлөгөө, тусламж авах эрхтэй.
5. Платформд зөвхөн мэдлэг ур чадваруудын агуулга бүхий контент байрших тул хууль бус, зүй бус үг хэллэг үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Гаргасан тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг устгана.
Үйлчилгээний төлбөр тооцоо
1. Хэрэглэгч нь дараах ...... төрлөөр төлбөрөө төлж үйлчилгээ авах боломжтой :
Үндсэн үнийн худалдан авалт : .............
Сараар төлөх худалдан авалт : ..............
Улирлаар төлөх худалдан авалт : ........
Жилээр төлөх худалдан авалт........
2. платформ нь багцын үнийг тухайн үеийн контентуудын үнэлгээ, төгрөгийн ханш болон инфляц эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран үнийн бодлогыг шинэчлэн, өөрчлөлт оруулна.
3. платформын дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг зааврын дагуу бөглөнө.
4. Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.
5. платформоос багцыг худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж контент үзэх эрхтэй болно.
6. Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд эрх баталгаажих боломжгүй.
7. Төлбөрийг дансаар, картаар, банк хоорондын шилжүүлгээр хийнэ.